Translate

Thursday, July 30, 2015

Миний блогтоо оруулж буй анхны захидал. Эрхэм таньд зориулав.

Миний блогтоо бичиж байгаа хамгийн анхны захидал энэ байна.Юу бичих талаараа их л эргэлзлээ.Одоо шөнийн 2 цаг 48 минут болж  байна.Ямар ч байсан нэг иймэрхүү зүйл ч болтугай оруулая гэж бодлоо.

Миний бодлоор блог ажиллуулахын давуу талууд:
1. Олон нийтэд өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломж нээгдэнэ.
2. Хэл ярианы баялаг нэмэгдэнэ.Алдаагүй бичдэг болно.
3. Бусадтай санаа бодлоо хуваалцаж мэдлэгийн цар хүрээгээ тэлэх гэх мэт олон давуу талууд бий.Мэдээж зовлонгүй жаргал байдаггүйтэй адил аливаа зүйлд эрсдэл, сөрөг зүйлс байж л таараа...
Энэ бүхнийг бодсоны эцэст блог хөтлөх хүсэл төрлөө.
Өмнө нь блог,  веб хуудас хөтөлж байгаагүй болхоор туршлагагүйтэх л байх.Гэхдээ зүгээрээ ... нэг дор биш ч гэсэн бага багаар суралцаж блогоо илүү сайжруулах болноо.Нэмж хэлэхэд алдаа оноотой зүйлс их л гарах байх тэр бүгдийг минь зөвөөр ойлгож,алдааг минь засч залруулж өгч байгаарай.

Миний блогоор зочилсон хүмүүс эерэг сэтгэгдэл , бөөн бөөн урам зориг, аз жаргал инээд хөөрөөр дүүрэн гараасай гэж хүсэж байна. Анхны мэдээг минь уншсан эрхэм таньд БАЯРЛАЛАА.  Админ нь ;) :) :*